Бороо...
2008-8-11

Ангилал: Objectless

Би өөрийгөө үзэн яддаг
Бие минь, нүд минь, зүрх сэтгэл минь минийх биш
Би өөрийгөө танин яддаг
Бичих минь, бодох минь, зөгнөх ёрлох минь надаас ангид

Маргааш өглөө намайг угтах нар
Маргаашийн маргааш учрах хүмүүс
Дандаа танил, дандаа хуучин, миний мэдэх ирээдүй
Дагаад алхаж буй энэ замаа би хаана төгсөхийг ч мэддэг

Миний биш гар цэцгийн далавч тасалж
Миний биш уруул жавартай үгсээр үлээж
Хүсэх тусмаа би хүсэлдээ боомилуулж
Хүрэх ёсгүйдээ хүрч, харах ёсгүйгээ хардаг
Би өөрөөсөө айдаг

Зүгээр л тэнгэрийн хэсэг болчих байтлаа
Зүгээр л энгэрийн хайлааст хувилчих байтлаа
Зүүдэндээ эхлээд үзчихдэг маргаашийн төлөө
Зүдүү, ядуу хүн хэвээр яваадаа гуньдаг

Би өөрийгөө үзэн яддагтаа гуньдаг


ЭНЭ ЁСТОЙ ЛАЙТАЙ ШҮЛЭГ ЯГ НАдАд ЗОРИУЛЖ БИЧСЭН ГЭЛТЭЙ НТР :D

Comments

2010-5-28 -

Бичсэн: Уйланхай

би иймэрхүү шүлэг их бичдэг байж билээ. Хаая5 гэж нэг юмны журналан дээр нь бичээл байсан. Тэгсэн нэг өдөр устгаа хаядаг юм байгааздээ. Бараг л уйлсышд. гуниглах Тэнэг байсан шүү. Одоо ер нь амьдралыг аятайхан талаас нь харах гэж хичээжаагаа. Гэхдээ хэцүү юмаа...

. Шууд холбоос


2010-2-21 -

Бичсэн: хар муур (зочин)

өлзийтөгсийн өөр шүлэгнүүдээс нь оруулаач pls pls. өөрт чинь зориулаад бичцийм шиг өшөө олон шүлэг нь байдаг л биздэ?

. Шууд холбоос


2008-8-15 - ...

Бичсэн: MUckEr

энэ Өлзийтөгс ийн шүлэг
хүн болгонд 1иймэрхүү юм бодох үе бдаг бх өө

. Шууд холбоос


2008-8-15 -

Бичсэн: Дарс

та 2-т биш надад зориулж бичсэн байна.. хэн бичсэнийг нь шууд мэдмээр байна.. applause

. Шууд холбоос


2008-8-14 -

Бичсэн: lobe22

Энэ хэний шүлэг вэ?. Чамд биш надад л зориулсан гэлтэй.

. Шууд холбоос


Усан нүдэт миний анд...

Сүүлийн бичлэгүүд

. ЦАГ ХУГАЦААГ...
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Бүрхэг өдөр
. Үхлийн өмнө бодох бодол

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. erida
. pupa_inn
. placebo
. Уйланхай
. Манхүү
. dreamer
. Зэрэглээ

Бичлэг: 7 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн


idiomatic-dormant