Бороо...
2012-03-28

Ангилал: Objectless



Нарны гэрэлд
Нүд гялбадгийг ч
Мартаж орхиж
Намайг зөвхөн
Түнэр харанхуй тэжээдэг 
Уугаад, давхарлаад
Татаад, тариад ч
Тайвшрахаа больж
Уугаад давхарлаад
Татаад тариад ч
Тайвшрахаа больчихож

2010-05-27
Бүрхэг өдөр

Ангилал: Objectless

Үргэлжид намайг ерөөж явсан
Өчнөөн хүн ертөнцөд алга
Үнэндээ би энд илүүдэж байна
Хүүхдээрээ дуусах гэнэн сэтгэлд минь
Нөхөд алга
Хүмүүсийн дунд нь, дунд нь атлаа
Би ганцаардаж байна
Шоочхон мушийх ах эгч нар минь андууд минь
Үнэнээсээ инээдэг  үнэнээсээ уйлдаг
Нялх зүрхийг минь л
Үгүй хийчихэлгүй
Энэ хэвээр нь надад үлдээгээч


  Өлзийтөгс
 
...

2010-02-27
Үхлийн өмнө бодох бодол

Ангилал: Objectless

1.
Нүдний өмнө үзэгдэх энэ хорвоо намайг.
Нүгэл рүү түлхээгүй, буян нэхээгүй,
Дайсагнаагүй, гэвч би найрсаг байгаагүй.
Дандаа л ийм бүрхэг тэнгэр, эсвэл цэлмэг тэнгэр.

Нар гэдэг жаргал биш, Шөнө зовлон биш.
Насан туршид ээлжлэх ердийн л гэрэл сүүдэр.
Сүүдрээс болж биеэ даарлаа гэж төсөөлсөн бол,
Сүнс минь намайг өршөөгөөрэй.


2.
Сэтгэл зүрхийг минь уран идэгч
Хаа холын өлсгөлөн шувуу,
Сэрүүн салхинаа өдөө хийсгэгч
Хавар цагийн аянч жигүүр.

Тэнгэрээс залхаж, салхинд урагдсан
Бэртэнги жигүүр - Гуниг минь!
Тэвчээр барж үүлэнд хувирсан
Бүрхэг, давчдам өдрүүд!

Одоор баримжаалж, зүүдлэн ниссэн
Бүтэн нойртой шөнүүдийн...

2010-02-12
ХАРанхуй

Ангилал: Objectless

БИ ХАРАНХУЙ ЕРТӨНЦӨД АМЬДАРДАГ
БИ ХАР ЕРТӨНЦӨД АМЬДАРДАГ
СЭТГЭЛ МИНЬ ГҮН ХЭРНЭЭ БӨГЛҮҮ
ЗҮРХ МИНЬ УУЖУУ АТЛАА ЗАЙГҮЙ
ӨӨРИЙН ЭНЭ ЕРТӨНЦДӨӨ БИ ХАРААР СЭТГЭЖ ХАРААР УЙЛДАГ
ӨРӨӨЛ БУСДЫГ ЗОВООЖ БАС ГОМДООЖ АМЬДАРДАГ
ӨРШӨӨЛГҮЙ ЭНЭ ЕРТӨНЦӨӨ ҮЗЭН ЯДДАГ ХЭРНЭЭ
ӨӨРИЙН БЯЦХАН ЕРТӨНЦДӨӨ ХЭТЭРХИЙ ИХ ДАСЖ ДЭЭ....


2008-08-11

Ангилал: Objectless

Би өөрийгөө үзэн яддаг
Бие минь, нүд минь, зүрх сэтгэл минь минийх биш
Би өөрийгөө танин яддаг
Бичих минь, бодох минь, зөгнөх ёрлох минь надаас ангид

Маргааш өглөө намайг угтах нар
Маргаашийн маргааш учрах хүмүүс
Дандаа танил, дандаа хуучин, миний мэдэх ирээдүй
Дагаад алхаж буй энэ замаа би хаана төгсөхийг ч мэддэг

Миний биш гар цэцгийн далавч тасалж
Миний биш уруул жавартай үгсээр үлээж
Хүсэх тусмаа би хүсэлдээ боомилуулж
Хүрэх ёсгүйдээ хүрч, харах ёсгүйгээ хардаг
Би өөрөөсөө айдаг

Зүгээр л тэнгэрийн хэсэг болчих байтлаа
Зүгээр л энгэрийн хайлааст хувилчих ба...

2008-08-10
..............

Ангилал: Objectless

Нэг дэлбээ, хоёр дэлбээ, гурван дэлбээ
Надад цэцгээр мэргэлэх сайхан байна.
Үхэх үү? Эсвэл амьдрах уу?
Үйлийн үр үү? Эсвэл зурсан зураг уу?

Нэг амьдрал, Урьдах амьдрал, Хойд амьдрал
Надад энд амьдрах сайхан байна.
Тэгээд Үхэх үү? эсвэл Амьдрах уу?
Тэндхийн диваажин дээр үү? эндхийн там дээр үү?
Нэг мөрөөдөл, нөгөө хүсэл, өөр найдвар
Надад өөр зүйл хэрэггүй нь сайхан байна.
Амьдрах уу? Тэгвэл үхлийг үзэн яд.
Үхэх үү? Тэгвэл амьдралыг үзэн яд.
Нэг хайр, бас шохоорхол, нууц тачаал
Намайг энэ бүхэн нь хүрээлдэг нь сайхан байна.
Үйлийн үр үү? Тэгвэл хүлцэн тэвч.
Зур...

Усан нүдэт миний анд...

Сүүлийн бичлэгүүд

. ЦАГ ХУГАЦААГ...
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Бүрхэг өдөр
. Үхлийн өмнө бодох бодол

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. erida
. pupa_inn
. placebo
. Уйланхай
. Манхүү
. dreamer
. Зэрэглээ

Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн