Бороо...
2010-02-27
Үхлийн өмнө бодох бодол

Ангилал: Objectless

1.
Нүдний өмнө үзэгдэх энэ хорвоо намайг.
Нүгэл рүү түлхээгүй, буян нэхээгүй,
Дайсагнаагүй, гэвч би найрсаг байгаагүй.
Дандаа л ийм бүрхэг тэнгэр, эсвэл цэлмэг тэнгэр.

Нар гэдэг жаргал биш, Шөнө зовлон биш.
Насан туршид ээлжлэх ердийн л гэрэл сүүдэр.
Сүүдрээс болж биеэ даарлаа гэж төсөөлсөн бол,
Сүнс минь намайг өршөөгөөрэй.


2.
Сэтгэл зүрхийг минь уран идэгч
Хаа холын өлсгөлөн шувуу,
Сэрүүн салхинаа өдөө хийсгэгч
Хавар цагийн аянч жигүүр.

Тэнгэрээс залхаж, салхинд урагдсан
Бэртэнги жигүүр - Гуниг минь!
Тэвчээр барж үүлэнд хувирсан
Бүрхэг, давчдам өдрүүд!

Одоор баримжаалж, зүүдлэн ниссэн
Бүтэн нойртой шөнүүдийн эцэст
Одоо үхэх л үлджээ.

Сэрэхийн баяр алга.


Г.Аюурзана

Comments

2010-03-04 -

Бичсэн: Зочин

гоё шүү

. Шууд холбоос


Усан нүдэт миний анд...

Сүүлийн бичлэгүүд

. ЦАГ ХУГАЦААГ...
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Бүрхэг өдөр
. Үхлийн өмнө бодох бодол

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. erida
. pupa_inn
. placebo
. Уйланхай
. Манхүү
. dreamer
. Зэрэглээ

Бичлэг: 4 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax