Бороо...
2010-02-25
SUICIDE...

Ангилал: Зүгээр л...


Би амьдралаас залхсан.. Миний хайртай юм бүхэн надаас холдож хүсэл мөрөөдөл хүртэл нэг л өдөр юу ч биш болчихсон.
Тэгээд би яагаад юуны төлөө амьдарч байгаагаа ойлгосонгүй. Надад хайр халамж, хүсэл мөрөөдөл юу ч сонин биш. 
Өдрийг бодолд автаж нүцгэн утаан дунд өнгөрөөдөг боллоо.. Хий дэмий ингэж байхаас ч дэндүү залхжээ. 
Тэгээд л нэг өдөр үхлийг би сонгосон. Би амьдрал нэртэй газраас явахаар шийдсэн. Итгэлтэй..
Амьдардаг сууцныхаа дээвэр лүү гарахаар шатаар алхлаа. Алхаад л байлаа. Ердөө л 9н давхар байшингийн шат руу хөлөө дааж ядан алхана. Хөл хүндрээд явж өгөхгүй удсаар арай хийж дээвэр дээр гарлааа.. хэр удаан алхсанаа ч санахгүй байна. Санахаас ч залхуу хүрнэ.
 Дээврээс харахад амьдрал өрнөж хүмүүс амьдарсаар л байсан. Би тэр хүмүүсийг гайхаж бас өрөвдөх сэтгэл төрсөн.. Тэнд байсан шувууг хүртэл. 
Хөлөө дээврийн ирмэг дээр зэрэгцүүлэн гишгээд эргэн тойрноо харахад надад хорогдох юм байсангүй.. Тэнгэр цэлмэг,агаар  сайхан. Гэхдээ л харахаас ч итгэхээс ч амьдарч амьсгалахаас залхсан. Үүний цаана намайг ер бусын ертөнц хүлээж байгаа.
Тэгээд үсэрье гэж бодоод нүдээ тас анисан.  яагаад нүдээ аниснаа ч ойлгосонгүй үсрэхээр шийдсэн.  Намайг тэндээс үсрэхэд хүмүүс инээхийг уртаар санаа алдахыг би сонссон. Би үсэрсэн. Энэ л миний хүссэн зүйл байсан бололтой. Би сэтгэл хангалуун хэзээ ч мишээж байгүйгээрээ мишээж байсан. 
Миний бие ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж судасны лугшилт мэдрэгдэж.... сүүлдээ лугших чимээ аажим аажмаар холдлоо...
Өглөө  сэрэхэд миний судас лугшиж л байсан. Бие минь хөдөлж байсан.Харин  би үхлээс л айсангүй. Яг л зүүд шигээ.......


Comments

2010-09-11 -

Бичсэн: MUckEr

тэгдийм да.. хүрдэггүй юм чөтгөр

. Шууд холбоос


2010-08-02 -

Бичсэн: sasha_bilov

hoe bi iim aimar zuud zuudeldeggui shd tegleech naadhiig chini oilgoh geheer qi hurehgui bna

. Шууд холбоос


2010-03-13 -

Бичсэн: MUckEr

HEHE ZA TNX..

. Шууд холбоос


2010-03-12 -

Бичсэн: Манхүү

чи миний нэг найзтай адилхан санагдаад байхын, хэлж байгаа өнг аяс нтр бол бараг л мөндөө. тэгээд тэр найзаасаа асуухаар би биш гээд байхын... адилхан бичдэг хүнийг алийг тэр гэхвдээ гэхдээ.

заза мөн ч бай биш ч бай ямар ялгаа байнаа.хэхэ

ямарч байсан чиний блогт ороод юм унших таатай байдгийн, хурдан дахиад шинэ бичлэг оруулаарай. ирмэх

. Шууд холбоос


2010-03-12 - ...

Бичсэн: MUckEr

aanhaan...
bi ugasa oilgomjtoi bichsen bga lda баяртай байна

. Шууд холбоос


2010-03-12 -

Бичсэн: Манхүү

амиа хорлохоос айхгүй байх нь...

зүгээр л энэ ертөнцөд тохирох хүн биш гэдгээ ухамсарлан ойлгосонтой холбоотой гэж би боддын,

ямар нэгэн уй гунийгт автаад амиа хорлох жоохон харамсалтай,,,

амиа хорлохыг ямар шалтгаанаар сонгож байгаа нь чухал мэт...

өөрийгөө мэдрэхгүй байхыг хүссэн үедээ би амиа хорломоор болдог,,
яагаад өөрийгөө мэдрэхийг хүсэхгүй байгаагаа мэдэхгүй, зүгээр л юу ч биш оргүй хоосон болмоор санагддаг.

оргүй хоосонийг мэдрэх гэсэндээ,..

сонголт үргэлж байдаг, сонголт хийхгүй байсан ч тэр нь сонголт, амиа хорлохыг сонгохгүй байсан ч сонгосон ч үхэл бол зайлшгүй.. үхэл зайлшгүй болхоор заавал өөрөө өөрийгөө алах хэрэг байхгүй, хүлээхийг хүсэхгүй байгаа бол л амиа хорлох хэрэгтэй.. миний бодол.. ярзайтал инээх

. Шууд холбоос


2010-02-26 -

Бичсэн: Анахай

хэхэ эхнээс нь уншихад аймар байлаа шүү.. төгсгөлдөө зүүд болчих шиг боллоо.. тэгээд ер нь амиа хорлогчид амьдралын утга учиртай гэдэгт 100 хувь итгэдэг гэсэн .. тэгээд амьдралаа утга учиргүй болсон гэж үзээд амиа хорлодог.. гэхдээ амьдралыг утга учиртай болгох өчнөөн зүйлс байдгийг хэзээ ч анзаардаггүй бас тоодоггүй баяртай байна

. Шууд холбоос


2010-02-26 -

Бичсэн: dao

haramsal uchuuhen ch turuhgui gej itgeltei bolson uyedee l amia horlono gehdee tiim yum bhgui l dee хэлээ гаргах

. Шууд холбоос


Усан нүдэт миний анд...

Сүүлийн бичлэгүүд

. ЦАГ ХУГАЦААГ...
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Бүрхэг өдөр
. Үхлийн өмнө бодох бодол

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. erida
. pupa_inn
. placebo
. Уйланхай
. Манхүү
. dreamer
. Зэрэглээ

Бичлэг: 5 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax